Virtualbox суулгаад хэрэглэхэд арай удаан байдаг. RAM ихтэй, үзүүлэлт сайтай компьютер дээр бол харьцангуй бас гайгүй.
Ер нь бол туршиж үзээд таалагдвал Dual Boot байдлаар зэрэгцүүлж суулгаад хэрэглэж туршсан нь дээр байх. Суулгах заавар манай
http://dusal.blogmn.net блог дээр байгаа.
http://dusal.blogmn.net/17728/ хуучин хувилбарын заавар боловч ерөнхийдөө адилхан гэж бодож байна.
1. Ubuntu сүүлийн хувилбарууд FAT32, NTFS зэрэг дискийг буюу Windows дискийг чөлөөтэй уншина. Харин Windows-т байдаг зарим програм Үбүнтү дээр суудаггүй учир ганц нэг асуудал гардаг. MS Office файлуудыг уншуулахад Libre Office гээд програмаар нээж болдог. Гэхдээ засаж ашиглахад асуудалтай. Тиймээс PlayOnLinux гээд програм суулгаж байгаад түүгээрээ Microsoft Office зэргээс эхлээд Windows-ын нэлээд хэдэн програмыг суулгаж ашиглаж болно.
2. Ер нь тухайн өөрийн чинь компьютераас хамаараад драйвер танихгүй байх тохиолдол байдаг. telemax зарим USB модем нь таньдаггүй. Заримыг нь хүмүүс таниулаад хэрэглээд байдаг. Телемаксын өөрөө вайфай үүсгээд цацчихдаг нэг жижиг модем байсан. Тэр нь уг нь их зүгээр юм билээ.
3. Ихэнх принтер таниулж болдог. Гэхдээ бүгдийг гэж бас хэлж чадахгүй. Сүүлийн үеийн принтерүүд ихэнх нь линукс драйвертайгаа ирж байгаа байх. Миний хувьд HP принтерүүдийг гэртээ USB, ажил дээрээ сүлжээгээр таниулаад үбүнтү хэрэглэдэг.
4. Notebooknii driver гэлтгүй ер нь зарим десктоп компьютерын ч драйверууд олдохгүй таниулахад асуудал гардаг тохиолдлууд байдаг. Гэхдээ ихэнхдээ бүх драйверыг шууд таньдаг боловч анхнаасаа нөүтбүүк, компьютер авахдаа Үбүнтү хэр сайн тохирч ажилладаг болоод драйверыг нь яаж таниулах талаар судалж байгаад авбал зүгээр байдаг.
Жишээ нь би нөүтбүүкээ авахдаа
http://www.linlap.com/acer_aspire_s3 энэ зааврыг харж байгаад болох юм байна гээд аваад зааврын дагуу зарим өөрчлөлт хийгээд суулгаж байсан. Dell notebook бол илүү сайн тохирдог, бас анхнаасаа Үбүнтүтэй нөүтбүүкнүүд ч байдаг.
Ubuntu 14.04 тохиромжтой. Харин анх удаа суулгаж хэрэглэх гэж байгаа бол хэрэгтэй файлуудаа зөөврийн хатуу диск аваад хуулж байж суулгаж туршсан нь дээр байх шүү! Зарим хүмүүс алдаад хамаг файлаа устгаад сэргээх гэж бөөн асуудал болдог тохиолдлууд байдаг.
Wine ашиглахад дээр дурдсан PlayOnLinux ашигласан нь амар. Энэ нь Virtual суулгаж байгаа биш emulator буюу Windows програмыг линукс дээр шууд ажиллуулдаг.
Харин VirtualBox ашиглаад Үбүнтү дотроо хийсвэр компьютер үүсгээд Windows суулгаж хэрэглэж болно. Миний хувьд VirtualBox дээр Windows XP суулгаад ашигладаг. Windows 7 бодвол илүү хурдан.